Унгарт мэдлэгийн төвүүд байгуулсан туршлага

2012/05/07 1 comment

Ийм сэдэвтэй илтгэлээр Шведэд зохиогдож байгаа нэгэн чуулга уулзалтад оролцлоо. Европын Монголчуудын холбоо, Монголын засгийн газраас хамтран зохион байгуулж байгаа “Өндөр технологийн Европ стандартыг нэвтрүүлэх” сэдэвт чуулган 5 сарын 5-нд Шведийн Стокгольмд болсон юм. Энэ чуулганд уншсан илтгэлээ товчлон хүргэе. Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

“Европын мэдээ” сонин

Хоёр сарын өмнөөс энэ сонинд хянагч редактороор ажиллах боллоо. Европод амьдарч байгаа монголчууддаа зориулсан сар тутмын сонин гаргах гэж байгаа залуус блогийг маань үзээд надад хамтарч ажиллах санал тавьсан юм.

Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

Прагийн ботаникийн хүрээлэн

Амралтаараа Прага хотын ботаникийн хүрээлэнг үзсэн юм. Ургамлын аймгийн зах зухыг харуулсан энэ хүрээлэнд алхаж явахдаа ургамал гэх асар баялаг ертөнцийн талаар юу ч мэддэггүйгээ мэдэв.

Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

Цас

Сүүлийн хэд хоног Европ даяар нэлээн хүйтэрч байна. Зул сар, шинэ жилээр цасгүй, дулаахан байсан Будапешт хот гэнэт цасаар хучигдаж, өвөл гэдэг чинь ийм байдаг шүү хэмээн сануулах шиг.

Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

Соёлын өдөрлөг

Хэд хоногийн өмнө манай сургуулийн оюутны холбоо олон улсын соёлын долоо хоногийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй…

Эрүүл мэндийн үйлчилгээний талаар

2012/01/14 1 comment

Cургуулийнхаа эрүүл мэндийн үйлчилгээний талаар товч бичье. Дэлгэрэнгүй…

Краков хот

Өвлийн амралтаа эхлүүлээд Краков хотыг зорилоо. Будапештээс Краков хүрэхэд автобусаар 7 цаг орчим явах ба замын талыг Словакийн уулархаг нутаг, ой дундуур туулна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Бэлэн мөнгө тараах нь дээр

2011/12/20 1 comment

Байгалийн баялаг ихтэй орнууд түүхий эдийн үнэ тэнгэрт хадах үеэр цутгаад ороод ирсэн их орлогоо яаж ашиглавал оновчтой вэ? Иргэддээ бэлэн мөнгө шууд тараах манай төрийн шийдвэр харин ч гайгүй алхам болсон юм биш үү?

Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭдийн засаг

Авлигатай ингэж тэмцдэг юм байна

Авлигын талаар нэг жижиг хэлэлцүүлэгт суулаа. Энэ тал дээр одоогоор Гүрж улс хамгийн их амжилт олж байгаа аж. Тэд яаж ингэж чадав? Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

Соросын лекц

Өнгөрсөн долоо хоногт манай сургуулийг үндэслэгч Жорж Сорос ирж лекц уншлаа. Тэрээр санхүүгийн амжилтаараа төдийгүй философи, буяны үйлсээрээ алдартай. Лекцдээ өөрийн хөгжүүлсэн рефлексив онолыг тайлбарлаж, эдүгээ Европын Холбоонд тохиолдоод байгаа асуудлыг уг онолоор хэрхэн авч үзэж байгаагаа ярьсан юм. Дэлгэрэнгүй…

БүлгүүдUncategorized

Ногоон кампус

Сургууль маань “ногоон кампус” болох талаар янз бүрийн ажил зохиож байна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Зөвлөлтийн нэрэмжит үдэшлэг

Саяхан манай байранд “Зөвлөлтийн нэрэмжит үдэшлэг” болов. Харин дараа нь болсон онлайн хэлэлцүүлэг үдэшлэгийг бүр ч илүү “сонирхолтой” болгов. Дэлгэрэнгүй…

Лабиринт

Амралтаараа нэг профессорынхоо зөвлөж байсан, Буда цайзын доорх урт хонгилоор явж үзлээ. Буда уулын лабиринт гэх энэ хонгилыг зоорь, бөмбөгдөлтөөс хоргодох байрны зориулалтаар ашиглаж байжээ.

Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Халзан толгойтнууд

Хичээл тараад гэрийн зүг ангийнхаа хэдэн нөхөдтэй метрод сууж явтал дараагийн буудлаас хар хувцастай, халзан толгойтой 6-7 залуу чанга чанга ярилцсаар вагонд ороод ирлээ. Тэдний дунд бас нэг хүүхэн харагдана. Бид вагоны урд хэсэгт харин тэд дунд хэсэгт. Гэтэл яг тэнд эрэгтэй, эмэгтэй хоёр ази залуу байж таарчээ.  Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮйл явдал

Унгарын парламентийн ордон

Хэд хоногийн өмнө Унгарын үндэсний баяр Гэгээн Стефаны өдрийг тохиолдуулаад парламентийн ордонд нь орж үзлээ. Европдоо хоёр дахь том, хамгийн тансагт тооцогдох энэ ордонд Унгарын анхны хаан Стефаны (мажаарууд Иштван гэж дуудна) Дэлгэрэнгүй…

Төв банкны бусад ажил

Унгарын төв банк (Magyar Nemzeti Bank) бусад төв банкны адил үнийг тогтвортой байлгах, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг үл нуршин, дадлага хийж байхдаа анзаарсан зарим зүйлийн талаар бичье. Дэлгэрэнгүй…

БүлгүүдСанаа

Дадлага дууслаа

Дадлагаа амжилттай дуусгалаа. Эхэндээ надад “дадлагын хүүхэд”-ээр аахар шаахар зүйл хийлгээд явуулдаг Монгол практик төсөөлөгдөж байсныг нуух юун. Гэтэл байдал тэс өөр байлаа.  Дэлгэрэнгүй…

Учиртай хөшөө

Унгарын төв банкны ойролцоох Эрх чөлөөний талбай нэг шинэ хөшөөтэй боллоо. АНУ-ын ерөнхийлөгч агсан Рональд Рейган баруун хойноос, Зөвлөлтийн дайчдын хөшөө рүү чиглэн алхаж байна.  Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Европын нийтийн тээвэр

Европын зарим хот дотор аялахдаа зардал хямдаар нь автобус, метро, галт тэргээр л гол төлөв зорчиж байв. Хооронд нь жишиж, Улаанбаатарынхаа унаатай харьцуулж л явлаа.  Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Төв банкны музей

Дадлага хийж байгаа Унгарын төв банкныхаа музейг нь үзлээ. Гадаад дотоодын хүссэн хэн бүхэнд нээлттэй, үнэгүй, унгар, англи хэлээр тайлбартай сайхан музей байна. Жуулчид их үздэг аж. Зураг авах хориотой тул үзсэнээ тайлбарлахыг оролдъё. Дэлгэрэнгүй…

Улс төрчдийг нэхэн шийтгэх хууль

Гавъяа байгуулаад амиа алдсан олон цэргийг хожим нь баатар цолоор нэхэн шагнасан байдаг. Тэгвэл гай тарьсан улс төрчдөд хожимдсон ч гэсэн хариуцлага, гэхдээ бүр эрүүгийн хариуцлага нэхэн тооцох хуулийг Унгарын парламент хэлэлцэж байна.  Дэлгэрэнгүй…

Европын Диснейлэнд

2011/08/06 1 comment

Парисыг зорьсны нэг шалтгаан Европын Диснейлэндийг үзэх байв. Диснейлэнд тосгон хотын төвөөс нэлээд зайтай, галт тэргээр 30 минут орчим явуулна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Парис хотын төв

Будапешт мэтийн Европын жижиг хотоос ирсэн хүнд Парис дэндүү нүсэр, ёстой л түм түчигнэж бум бужигнасан газар юм. Бас хэтэрхий үнэтэй хот санагдав.

Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Братислав хот

Дадлагаа эхлэхээс өмнө амжаад Братислав, Берлин, Парис, Прага хоттой товчхон танилцаад ирлээ. Энэ тухай цуврал тэмдэглэлээ Братислав хотоор хийсэн аяллаар эхэлье. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Дадлага-Унгарын төв банк

Миний сурч байгаа хөтөлбөр аль нэг орны төрийн байгууллага, эсвэл үндэстэн дамнасан компанид 2 сарын хугацаатай дадлага хийхийг шаарддаг. Дэлгэрэнгүй…

Дунайн аялал, баатруудын тулаан

2011/05/30 1 comment

Амралтын өдрөөр Дунай мөрнийг усан онгоцоор өгсөж, Вишеград хотын доод цайзад зочилж баатруудын халз тулаан, зэвсгийн эрдмийг бахдав. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Eurovision, Champions League …

Манай сургуулийн оюутнуудын ярианы нэг гол сэдэв нь өнгөрсөн долоо хоногт болсон Eurovision болоод байна. Дэлгэрэнгүй…

Ажлын байрны яармаг

2011/05/13 1 comment

Манай сургууль оюутнууддаа зориулаад сургууль дээрээ ажлын байрны ээлжит яармагийг хоёр өдөр зохион байгуулав. Гүүгл, Морган Стэнли, Бритиш петролиум гээд олон компани оролцож байна.  Дэлгэрэнгүй…

Маргарет арал

1241 онд Монголчууд Унгарыг дайлж байх үед Хорват руу зугтаж гарсан хаан нь монголчуудын түрэмгийллээс чөлөөлөгдвөл хүүхдээ шашинд өргөнө гэж ам гарчээ.   Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Энд бас жагсаал

Өнөөдөр манай сургуулийн хажуугийн гудамжид эсэргүүцлийн жагсаал болохыг сургуулийн захиргаа хэд хоногийн өмнөөс анхааруулж байв. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Сонгодог хөгжмийн концерт

Өчигдөр орой сургуулийн хэдэн нөхдийн хамт Будапештийн Урлагийн Ордонд концерт үзлээ. Энэ жил тохиож байгаа, Унгарын алдарт хөгжмийн зохиолч Франц Листийн 200 жилийн ойд зориулсан том тоглолт болж байгаа юм байна. Дэлгэрэнгүй…

Будапештийн амьтны хүрээлэн

Европдоо дээгүүрт орох амьтны хүрээлэнгээр нэг өдөр жаал алхлаа. Хүүхэд дагуулаад явбал бүтэн өдөр аятайхан саатуулчих газар юм. Дэлгэрэнгүй…

Унгарын угсаатны зүйн музей

Парламентын ордны эсрэг талд байх энэ музейд урьд нь Унгарын шүүх байрлаж байсан гэдэг. Эгээ л сүмийн барилга шиг гоёмсог хийцтэй Дэлгэрэнгүй…

Тээврийн музей

2011/04/09 1 comment

Өчигдөр Будапешт хотын зүүн хойд хэсэгт метроны эцсийн буудлаас холгүйхэн байх Тээврийн музейг очиж үзлээ. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Тамхи ба утаа

Будапешт хотын захиргаа саяхан нийтийн тээврийн зогсоол дээр тамхи татахыг хориглосон шинэ журам баталжээ. Ер нь энэ Европ тамхичдыг их чангалдаг газар юм байна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Нийгмийн идэвх

2011/03/26 1 comment

Энэ улиралд манай сургуулийн оюутнууд хичээлийнхээ хажуугаар нийгмийн идэвх сайтай байлаа. Сургуулийн захиргааны зүгээс ч бас тэднийг дэмжиж байсан юм. Дэлгэрэнгүй…

Унгарын монголчууд

Унгарт одоогоор 1500 орчим монголчууд амьдарч байгаа гэсэн багцаа тоо байна. Энэ өвлийн хүн амын тооллогод 1100 гаруй хүн интернетээр тоолуулсан, Дэлгэрэнгүй…

Хятадын эдийн засаг-1

Уншиж судалж буй сэдэв бүр дээр шахам Хятадын үсрэнгүй хөгжил жишээ болон яригдаж байна. Тиймээс өмнөд хөршийн эдийн засгийн ерөнхий төлвийг тоймлож үзэхээр шийдлээ. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭдийн засаг

Унгар орон

Найзынхаа сануулсан ёсоор Унгар орны тухай товч бичье. Би нээрээ аялсан хэдэн орныхоо тухай бичээд байсан мөртлөө амьдарч байгаа улсынхаа тухай тодорхой бичээгүй юм байна.  Дэлгэрэнгүй…

Үндэстний бичиг

Манай хэдэн оюутан сургуулиа жинхэнэ олон улсын сургууль мөн гэдгийг харуулах нэг санаа гаргажээ. Тэд сургуулийн төв байрны голд гурван самбар эгнүүлж, урт цаас унжуулаад, дээр нь “Hello!”, “I love you”, “One beer please?” гэсэн үгнүүдийг оюутнуудаар үндэстнийх нь бичгээр бичүүлж авч байна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮзэл бодол

Эмгэнэл илэрхийлье!

2011/01/28 1 comment

“Яанаа, тэр үхчихжээ!”, “Хөөрхий амьтан” гэсэн яриа өнөөдөр манай байрныхан дунд тарав. Манай ангийн блог дээр ч эмгэнэлийн мэдээ нийтлэгдэв. Гэхдээ битгий сандраарай. Ийм учиртай юмаа. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Геллерт уул ба нацистын бэхлэлт

Саяхан нэг өдөр хичээлээ тараад Будапештийн “Зайсан толгой” дээр гарлаа. Тамир анд ажлаар манай энд ирснийг тааруулаад уг толгой дээр байдаг нацистуудын бункер буюу хориглох байрыг хамт үзэж яваа нь тэр.  Дэлгэрэнгүй…

Нутгийн идээ

Хичээл эхэлснээс хойш хэд хоног орой болгон л нутаг нутгийн идээ амсаж байна. Гэртээ харьж амраад ирсэн ангийнхан маань бүгд л идээ ундаа авчиржээ. Дэлгэрэнгүй…

Хичээл эхлэв

Өнөөдөр миний өвлийн улирлын хичээл эхэлж байна. Манай сургуулийн хичээлийн жил “намар”, “өвөл”, “хавар” гэсэн гурван улиралтай. Дэлгэрэнгүй…

Шведийн монголчууд

Шведэд 7000 гаруй монголчууд амьдардаг гэнэ. Тэдний дийлэнх нь ажил олдох боломж ихтэй Стокгольмд байна. Үнэхээр ч метро, дэлгүүр Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Нобелийн музей

2011/01/06 1 comment

Стокгольм хотын төвд Шведийн төв банк, Нобелийн номын сангийн байранд Альфред Нобелийн музей байдаг. Санасныг бодоход жижигхэн, даруухан музей юм. Ердөө нэг давхар, нэг Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Халамжит Швед

Усан онгоцоор өдөржин явсаар Шведийн нийслэл Стокгольмд буухад нэг найз маань тослоо. Шведэд найз нөхөд, хамаатнуудынхаа халамжид сайхан аяллаа. Бас Шведийн төр иргэддээ хэр их “халамжтайг” ч үзэж харлаа. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Ямар гээч өдөр вэ?

Манай байр ойрын хэд хоног эл хуль байна. Надаас гадна хол гэртэй, өөр шашинтай, мөнгө багатай гүрж, узбек, киргиз, энэтхэг, этиоп 20-иод оюутан л байх шиг. Дэлгэрэнгүй…

Балтийн тэнгисийг усан онгоцоор

Аяллын 6 дахь өдрөө Финляндын Турку хотоос Шведийн Таллинк компанийн усан онгоцоор Стокгольмыг зорилоо. Тэр өглөө Тамир, бид хоёр онгоцноосоо бараг хоцрох шахаад, Титаник руу гүйж байгаа Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Финляндын хуучин нийслэл

Будапештээс гарснаас хойш Вена, Хелсинкээр явсаар хоёр хоногийн дараа Финляндын хуучин нийслэл Турку (шведээр Або) гэх хотод ирлээ. Хелсинкээс баруун хойд зүгт байх уг хотод автобусаар 2 цаг гаруй явж хүрэв.  Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Хелсинк

Вена хотоос Финляндын нийслэл Хелсинк рүү өглөө 5.30-д нисэх байсан тул хаширлаад урд орой нь 11 цагт онгоцны буудалд очиж хүлээлээ. Шөнө хэдэн сандал зэрэгцүүлэн хэвтэж жаахан дуг хийж аваад Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Австрийн монголчууд

Вена хотод явж байхдаа 14 монгол хүнтэй тааралдав. Эхний хоёр нь тэнд сурдаг оюутан бололтой байсан. Макдоналдст  хажуугийн ширээнд суугаад шалгалт шүүлэг, хичээл номын тухай монголоор ярилцаж байлаа. Гуравдахь нь нэг ах, Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Вена хотоор аялсан нь

Будапештээс өдөр 12 цагийн автобусанд суугаад Австрийн нийслэл Вена хотыг зорилоо. Европын хот хооронд зорчигч тээвэрлэдэг олон компани байдаг юм байна. Би Orangeway гэдэг компанийн автобусаар явав. Будапештээс Вена хүрэхэд 10 евро. Замд кофе үнэгүй. Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Аяллаас ирлээ

Манай сургуулийн хичээл амарсан боловч блогтоо салхи оруулалгүй хэд хоночихлоо. Энэ хооронд Европын хэдэн хотоор аялаад ирлээ.

Аяллын маршрут гэвэл: Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Түгшүүр зарлав

Өнөө орой 8 цагийн үед манай оюутны байранд түгшүүрийн дохио үргэлжлүүлэн хангиналаа. Хүн болгон л гайхасхийж хаалгаараа шагайж байснаа хамгаалагчийг “Гал гарлаа, шатаар хурдан буугаарай” гэж хашгирмагц санд мэнд гадуур хувцсаа шүүрцгээн шат руу гүйлдэв. Дэлгэрэнгүй…

Гадаад хэл сурах хэрэг байна уу?

Манай сургуулийн албан ёсны хэл нь англи хэл. Өөр хэл сурах албагүй. Гэхдээ би унгар хэл сурч эхэлж байна. Зөвхөн энд л ярьдаг хэл сурч яадаг юм бэ, тэрний оронд испани, франц, герман гэх мэт том хэл сур гэж зөвлөх хүмүүс байна. Болж өгвөл энэ хэлнүүдийг бүгдийг нь сурмаар л байна. Би энэ нутагт Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮзэл бодол

Ногоортлоо унтахсан…

Манай сургуулийн оюутнууд үнэхээр их ачаалалтай сурч байна аа. Оюутнуудын ганц хүсэл нь жаахан хэтрүүлж хэлбэл “ногоортлоо унтах”. Өдөр болгон л даалгавар, бие даалт хураалгах гээд зав тун муутай байцгаана. Хажуугаар нь лекц, семинар, клубын ажил бий. Оюутнууд номыг ёстой Дэлгэрэнгүй…

Имэйл мэтгэлцээн

Ойрд манай сургуулийн дотоод сүлжээгээр мэтгэлцээн их болж байна. Жишээ нь, хичээлийн төв байрнаас докторуудын хичээлийн байр луу орох задгай талбайд тамхи татахыг зөвшөөрдөг. Гэтэл нэг оюутан саяхан тэнд тамхи татах нь бусад олон хүнд сөрөг нөлөөтэй байгаа талаар нэлээн олон үндэслэл гаргаад тэнд тамхи татахыг болиулах тухай санал гаргаж Дэлгэрэнгүй…

Манай оюутны байр

Энэ удаад амьдарч байгаа байрныхаа талаар тодорхой мэдээлэл өгье. Дэлгэрэнгүй…

Bишиград цайз

2010/12/01 1 comment

Амралтын өдрөөр ангийнхантайгаа, багштайгаа Будапештээс хойд зүгт 30-аад минут давхиад хүрэх хоёр жижиг хотоор явлаа. Нэг нь Вишиград гэх жижгэвтэр цайз юм. Унгар, Словакийн хилтэй ойролцоо, уулархаг газар байх эл цайзад жуулчид их ирдэг юм байна. Дунай мөрний урд эрэг дээрх энэ бэхлэлтийг бариулахад хүргэсэн гол шалтгаан нь Дэлгэрэнгүй…

БүлгүүдАялал

Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв

Саяхан манай сургууль дээр Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн ерөнхий эдийн засагч Фатин Бирол “Дэлхийн эрчим хүчний хэтийн төлвийг тодорхойлогч гол хүчин зүйлс” гэсэн лекц уншив.  Монголчуудад хэрэгтэй, урт хугацааны суурь нөхцөл болгож авч үзэх маш чухал асуудлууд дэвшүүлсэн уг лекцийн гол санааг тоймлон оруулъя. Дэлгэрэнгүй…

Nano now (үргэлжлэл)

ҮЛ ХАРАГДАХ ТОГЛООМ. Ирээдүйн баялгийг зах зээл дангаараа шийдэхгүй. Шийдэж ч байгаагүй. Баялгийг эрх мэдэл, соёл, улс төр, төр засаг тодорхойлдог. Сүүлийн хэдэн зуунд дэлхийн түвшинд улс үндэстэн хэмээх гол тоглогч баялгийг тодорхойлж ирлээ. Цаашдаа ч нөлөөтэй байна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдНом, Стратеги

Nano now

Нэрт ирээдүй судлаач Элвин Тоффлерийн Revolutionary Wealth хэмээх стратеги, систем сэтгэлгээний талаар чухал санаа дэвшүүлсэн номыг хэд хоног уншиж байгаад “Nano now” хэмээх сүүлийн дүгнэлт бүлгээс товчлон хүргэхээр шийдлээ. Холыг бодож, суурийг алсаас нь зөв тавих, тоглоомын өрнөлийг хэдэн нүүдлийн өмнөөс залж чиглүүлэх урт хугацааны стратеги ямар ч түвшинд хамгийн чухал, ийм түвшний шийдвэр гаргаж сурах юмсан гэж би дандаа боддог. Гэтэл дэлхий дахинд, Монголд, хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа зүйлийг эргэцүүлээд үзэхээр, Тоффлерийн бичсэнчлэн, урт хугацааны стратеги огт хэрэггүй болчихсон ч юм шиг сэтгэгдэл төрнө. Гэхдээ уг номд зохиогчид ирээдүйг харахын чухлыг олон талаас нь харуулж, зарим чухал хандлагын талаар урьдчилсан дүгнэлт дэвшүүлжээ.  Дэлгэрэнгүй…

БүлгүүдНом, Стратеги

Бороо

Гадаа сайхан бороо орж байна. Харин эндхийнхэн борооноос бүр уйдсан улсууд байх юм. Бороотой өдөр бол Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Сургуулийн зарим үйлчилгээ

Эхлээд сурч байгаа сургуулийнхаа талаар ерөнхий мэдээлэл өгчихөөд нарийн ширийн юм руугаа оръё. Дэлгэрэнгүй…

Монголчууд гүрж ногоон цай ууж байгаа юу?

2010/11/17 1 comment

Монголчууд социализмын үеэс л “дугуй булант” гэх гүрж ногоон цай ууж ирсэн билээ. Ялангуяа хөгшчүүд, хөдөөгийн иргэд маань одоо ч ууж байгаа. Өнөөдөр би сургуулийнхаа хоёр гүрж оюутантай ярьж суухдаа энэ тухай хэлэв. Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Далай ламын үзэл бодол


Амласан ёсоор Далай ламтай хийсэн уулзалтын тэмдэглэлээ үргэлжлүүлж байна. Сараачсан тэмдэглэлээ шивж оруулах зав өнөөдөр л гарч байна. Энэ удаад түүний хэлсэн ярьсан зүйлийг хүргэе.

Зураг: Далай лам ТЕИС-д.
… Уулзалтын эхэнд Далай лам лекцээ уншив. 20-р зуунд хүн төрөлхтний хийсэн алдаа онооны тухай оршил хэлээд цааш нь ёс суртахуун, буддын гүн ухаан, шашин шүтлэг, ариун сэтгэлийн тухай дэлгэрүүлж ярив. Хүн гаднаасаа гоёхоос илүү дотроосоо сэтгэл санаагаа амар тайван байлгаж дотоод гоо сайхныг эрж хайх хэрэгтэй. Хүн аль ч шашныг шүтэж болно, огт шашин шүтэхгүй байсан ч болно, хамгийн гол нь Дэлгэрэнгүй…

Цоож

2010/11/11 1 comment

Сургууль орох замд тал бүрээс нь цоож зүүсэн нэг төмөр сараалж байдаг юм. Заримдаа тэрүүгээр яваа хүмүүс зургийг нь аваад л зогсож байдаг. Нэг удаа хажуугаар нь гарахдаа найзаасаа асуухад Дэлгэрэнгүй…

БүлгүүдЭлдэв

Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг

Төв Европын Их Сургуульд төгсөгчдийн алба гэж байх. Төгсөгчидтэйгээ холбоотой байж, тэднийг ажил төрөлдөө ахиж дэвшихэд нь туслах, сурч байгаа оюутнууддаа ажил олж өгөх, дадлага хийх газартай нь холбох гэх мэт үүрэгтэй. Хавар өргөдөл гаргахдаа ийшээ нэг эсээ давхар бичсэн юм. Дэлгэрэнгүй…

Цоорхой далбаа

Унгарын Парламентийн ордны өмнө нэгэн далбаанд зориулсан жижигхэн талбай байдаг юм. Сүүлийн хэд хоног тэр талбай зул, цэцэг барьсан олны хөлд дарагдаж байна. Сонирхолтой нь, энэ далбаа дундаа том дугуй цоорхойтой. Энэ нь 1956 оны намар, яг өдийд унгарчууд Зөвлөлтийн дарангуйллыг эсэргүүцэж хувьсгал хийсэнтэй холбоотой. Тэд улсынхаа далбаан дээр Дэлгэрэнгүй…

Шуурхай мэдээ

ТЕИС-ийн Номын сангаас өнөөдөр тус номын сан руу ус авч орохыг хориглосон журмаа сулруулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮйл явдал

Далай ламын лекцэд суув

Энэ удаад Далай ламын лекцэд суусан тухайгаа бичье. Түүний хэлсэн ярьсныг дараагийн удаа оруулъя.
Манай сургууль дээр 9 сарын 20-нд XIV Далай лам зочилж, багш оюутнуудтай уулзав. Энэ уулзалт болсон манай сургуулийн хурлын танхим 200-аад хүний суудалтай тул 2000 гаруй багш оюутнаас эхэлж хүсэлт гаргасан хүмүүс л уулзалтад орсон юм. Зар бараг сарын өмнө гарч, хүн болгон л лекцэнд суухыг хүсч байв. Лекц болохын өглөө сургуулийн хурлын танхим хавиар харуул хамгаалалт сүртэй. Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮйл явдал

Улаан шавар

Сарын өмнө Унгарын баруун өмнөд хэсэгт байх нэгэн хөнгөн цагааны үйлдвэрт осол гарч, хорт хаягдал болох улаан шаврыг нь агуулж байсан далан сэтэрч (хэд хоног үргэлжилсэн борооны улмаас) тэр хавийн хэд хэдэн тосгон улаан шаварт дарагдаж, олон хүн нас барсан юм. Унгарт нөгөөдөр нь бүх нийтийн гашуудал зарлав. Унгарын түүхэнд байгаагүй экологийн том сүйрэл гэж тооцож байгаа юм байна. Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮйл явдал

Сүмийн ёслол ба салхи

Хэдүүн нэг хагас сайнд сургуулийн номын сан орох санаатай явж байгаад эндхийн шашны нэг том ёслолтой таарлаа. Будапештийн төв дэх хамгийн өндөр барилгад тооцогдох Базилика сүм манай сургуулийн ойролцоо байх. Баахан хүн цуглачихсан, дуучид хоор дуулаад л, Дэлгэрэнгүй…

БүлгүүдҮйл явдал

Сайн байна уу?

Миний блогт тавтай морил!

Намайг Манлайбаатар гэдэг. Одоогоор Унгарын Будапешт хотын Төв Европын Их Сургуулийн “Дэлхийн зах зээл дэх эдийн засгийн бодлого” гэсэн 2 жилийн магистрын хөтөлбөрт сурч байна. Урьд нь Монголд Хан-Уул дээд сургуульд багшилж байсан.

Би найз нөхөд, шавь нартайгаа санал бодлоо хуваалцах үүднээс энэ блогийг нээж байна. Хүмүүс намайг блог нээж, дуулж мэдсэн зүйлээ бичиж байхыг эртнээс захиад л байсан юм. Ялангуяа Батаа, Баяндүү нар маань мессенжерт тааралдахаараа “Блог бичих яасан бэ, багш аа?” гэнэ. Залхуурч, хичээл номдоо түүртэж явсаар өнөөдөр л нэг юм эхлүүлж байна. Цаг гаргаад гайгүй шиг юм бичихсэн гэж бодож байна.

БүлгүүдҮйл явдал